НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Нууцлал  ба аюулгүй байдал гэдэг нь техник хангамжийн найдвартай ажиллагаа, интернэт сүлжээний хамгаалалт болон хяналт, хэрэглэгчийн мэдлэг чадвар  зэрэг маш олон хүчин зүйлүүдээс хамаарсан цогц ажиллагаа байдаг гэдгийг цахим орчинд хандаж буй хүн бүр мэдэж  байх чухал юм.

Энэхүү нууцлалын бодлого нь Хүүхэд хөгжлийн хөтөч ТББ (цаашид ХХХ ТББ гэх) цахим сургалтын талбарын (цаашид талбар гэх) хэрэглэгчдээс мэдээлэл цуглуулах, ашиглах, хаах харилцааг зохицуулах бөгөөд энэ нь  ХХХ ТББ-ын бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна. 

Иймээс ХХХ ТББ-ын зүгээс нууцлал аюулгүй байдал, хэрэглэгчийн мэдээлэл, өгөгдөл хэрхэн хамгаалагдах талаар дараах арга хэмжээ, үйл ажиллагааг явуулж байна.

Систем ба сүлжээний хамгаалалт, хяналт

Бид сүлжээгээр дамжих өгөгдлийг кодчлох болон гэмт халдлага, довтолгооноос сэргийлэх, хамгаалах аргуудыг ашиглаж байна.

ХХХ ТББ-ын www.educator.mn цахим сургалтын талбар  нь дэлхий дахины түгээмэл хэрэглээ болсон thinkific.com  цахим сургалтын флатформыг ашигладаг учир өндөр түвшний нууцлал хамгаалалтанд байдаг.

  • Secure Socket Layer (SSL) нь сүлжээгээр дамжиж байгаа өгөгдлийг кодчлон дамжуулдаг ба үүндээ тусгай шифрлэлтийн аргыг ашигладаг. Хэрэглэгч таны компьютер болон сервер компьютерийн хооронд дамжих өгөгдлийг замаас нь уншиж мэдэх боломжгүй юм.

  • Хамгаалалтын тусгай автоматжуулалтаар системд хандсан автомат болон сэжигтэй хандалтуудыг таньж зогсооно.

Хэрэглэгчийн хариуцлага

Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол улсын  хууль тогтоомжуудаар зохицуулагдана.

Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах

Бид хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч талбарт хандах, бүртгүүлэх, нийтлэл хүлээн авахаар бүртгүүлэх үед цуглуулж болно. Хэрэглэгчээс гол төлөв и-мэйл хаягаа оруулахыг  асуудаг. Хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг.

Хэрэглэгчийн мэдээллийг юунд ашигладаг вэ?

ХХХ ТББ-ын www.educator.mn цахим сургалтын талбар нь хэрэглэгчийн болон үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл илгээхэд тэдний и-мэйл хаягийг ашигладаг. Түүнчлэн хэрэглэгчийн асуулт, хүсэлт, лавлагаанд хариу өгөхөд ашиглана. Хэрэглэгч манай и-мэйлийн жагсаалтад бүртгүүлбэл ХХХ ТББ-ын www.educator.mn  нийтлэлүүдийг и-мэйлээр хүлээж авна. Хүссэн үедээ энэ жагсаалтаас хасуулж болно. Илгээж байгаа и-мэйл бүрийн төгсгөлд жагсаалтаас хасуулах холбоос бий.


Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Манай талбарт хадгалагдсан таны хувийн мэдээлэл, хэрэглэгчийн нэр, нууц үг, гүйлгээний мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, хувиргах, илчлэх, устгахаас хамгаалахын тулд бид өгөгдөл цуглуулах, хадгалах, боловсруулах болон аюулгүй байдлын зохих арга хэрэгслийг авч ашигладаг.


Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцох

ХХХ ТББ-ын www.educator.mn -н цахим сургалтын талбарт бүртгүүлснэээр манай нууцлалын бодлого, нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.